3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д өрсөлдөж буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийлээ.
Хожсон нь хэсгээс хоёроор шалгарч, хожигдсон нь хасагдах маш хариуцлагатай энэхүү тоглолтод манай охид 21:8-аар итгэл төгс ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарав.
Б.Ариунцэцэг 9 оноо, 6 самбар авч багаа тэргүүлсэн бол М.Цэрэнлхам 8 оноо, 6 самбар, О.Хулан 4 оноо авсан юм.
Өмнөх тоглолтод шагайгаа эвгүй гишгэн талбайг орхисон Ц.Болорцэцэгийн гэмтэл гайгүй байж тоглолтод оролцсон нь манай багийн хувьд сайн мэдээ байв.
Монголын шигшээ маргааш 13:45 цагаас шөвгийн наймд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт БНХАУ-ын хүчтэй багийн эсрэг тоглох болно.