Цаг үеийн мэдээ

Туркийн Анталья хотод болж буй жүдогийн "Их Дуулга" тэмцээний хоёр дахь өдөр "Токио-2020" олимпын хүрэл медальт, "Ташкент-2022" дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр үдээс өмнө Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов, Германы Игор Вандтке нарыг тус тус ялсан бөгөөд финалд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануэль Ломбардотой барилдан ялагдлаа.

Таны сурталчилгаа