Монголын эгч дүү тамирчин Чогсомжавын Маралгоо, Мартаа нар гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 2-нд БНСУ-ын Гимчёнь хотод болсон олон улсын теннисний холбоо (ITF)-ны 18 хүртлэх насны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлжээ.
Маралгоо, Мартаа нар нь Гуулин улсад "J30" ангилалд хосын төрөлд оролцохдоо нийт 4 тоглолт хийсэн. Харин ганцаарчилсан төрөлд хоёулаа шилдэг наймд шалгарсан ч хожигдол хүлээжээ.