Ардчилсан нам байгуулагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нью Прогресс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Хемон констракшн" ХХК, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Н.Батсуурь үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Ажнай корпораци”, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга П.Бүрэнтөгс, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш, Э.Энх-Амгалан, аймгийн арслан Г.Дармаажанцан нар үлдэв.
Энэ барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 6 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 3 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.