Цаг үеийн мэдээ

“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” аяны “Ногоон захидал”-д  Монголын гимнастикийн холбоо нэгдэж байна.

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат: Манай холбооны хувьд шинэ хөгжлийн стратеги төлөвлөгөө “Гимнастик-2042” хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Мөн Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооны “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аяныг идэвхийлэн дэмжиж байгаа. Манай холбооны хувьд “Ногоон захидал” аянаар дамжуулан Хулдаасан хэвлэлийн хэрэглээг 90 хувь бууруулж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Байгаль эхдээ хайртай, ухаалаг – эко технологид суурилсан тэмцээн уралдааны заал танхим, тоног төхөөрөмж, хичээллэгчдийн эрүүл мэндийг дэмжих бодлоготой ажиллаж байна. Жишээ нь бид

Дотоодын 1 тэмцээний хулдаасан хэвлэлтэд хамгийн багадаа  300,000 төгрөг

Олон улсын 1 тэмцээнийг зохион байгуулахад Хулдаасан хэвлэлт, модон карказ засалтад хамгийн багадаа 20,000,000₮ зарцуулдгийг 90% хувь хүртэл бууруулах, дахин ашигладаг технологийг дэмжиж ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 1 жилдээ;

- Дотоодын тэмцээнүүдээс 5,000,000₮,

- Олон улсын тэмцээний зохион байгуулалтаас 80,000,000₮ төгрөгийг хэмнэнэ.  Энэ нь бидэнд эрүүл ахуй, байгаль дэлхийгээ хайрлах нөлөөллөөс гадна санхүүгийн хувьд бодит өр өгөөжээ өгч эхлэх юм.

 “Ногоон захидал” аянд хамтдаа нэгдье. “Эерэг хандлага-Эрүүл нийгэм”

Таны сурталчилгаа