Казахстаны Алматы хотод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн Азийн цомын тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанууд боллоо. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд "Гүрү дожо" клубийн тамирчин Хүрэлчулууны Маралмаа алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв. Х.Маралмаа Казахстанд нийт дөрвөн барилдаан хийсэн бөгөөд Узбекистаны Фотима Мусаева, Кыргызстаны Азима Конокбаева, Узбекистаны Динора Эгамберганова, Казахстаны Жибек Жаиссангбайг тус тус ялж түрүүлжээ.