Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдаанд Архангай, Төв аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 14:11-аар ялалт байгуулж, таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалтаа авлаа. 

Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, аймгийн хурц арслан С.Сүхбат /2/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ /3/ нийт 14 даваа авсан бол Төв аймгийн багт харцага Ө.Даваабаатар /3/, дөрөвдүгээр тойргоос орж барилдсан улсын начин Г.Ганжад /2/, улсын начин Д.Хүдэрбулга/4/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/,  аймгийн арслан Н.Дашдаваа /1/, нийт 11 даваа авсан юм. 

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч нар ажиллав. 

Маргааш орой 20:00 цагаас Баян-Өлгий, Баянхонгор аймгууд барилдана. 

Таны сурталчилгаа