Монгол эгч дүүс Ч.Маралгоо, Ч.Мартаа нар өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Андон хотод болсон олон улсын теннисний холбооны "J30" ангиллын 18 хүртэлх насны цуврал тэмцээнд хосын төрөлд дахин түрүүллээ. Эгч дүүс үүний өмнөх долоо хоногт Гимчёонд болсон тэмцээнд хосын төрөлд мөн л хамтдаа түрүүлсэн. Тэд Андонд болсон тэмцээний ганцаарчилсан төрөлд шөвгийн дөрөвт шалгарч хагас шигшээд хожигджээ.