Монголын 3X3 сагсан бөмбөгийн холбоотой олон улсын тэмцээн уралдаан, сургалт, бусад арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, Олимпын оноо олгох, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээнийг 2023 оны зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Сагсан бөмбөгийн 3X3 төрөл нь олон улсын "Urban" буюу хотын спортын хамгийн эрчимтэй хөгжиж байгаа төрөл бөгөөд тухайн хотын хамгийн түүхэн, гол цэгт, тасралтгүй үргэлжлэх хөгжмийн хэмнэлд зохион байгуулагддаг, спорт, аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болж байна.
Эрчимтэй хөгжиж байгаа спортоор хичээллэх сонирхолтой залуусыг нөхцөл боломжоор хангахын тулд 118 цэгт стандартад нийцсэн, 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор 34 байршилд талбай бэлэн болоод байна.