Цаг үеийн мэдээ

Тайландад усанд сэлэлтийн чиглэлээр нэг жилийн хугацаатай сурч буй ОУХМ Батбаярын Энххүслэн Тайландын аварга шалгаруулах тэмцээний 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 02:01:41 цагийн амжилтаар Монгол Улсынхаа болон Тайландын УАШТ-ий рекорд амжилтыг эвдэв. Ингэснээр манай тамирчин 2023 оны долдугаар сард Японы Фүкүокад болох ДАШТ-ий "B" цагийг биелүүлж оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулжээ. 

Б.Энххүслэнгийн хувьд өнгөрсөн жил тус тэмцээний зургаан зайд Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Таны сурталчилгаа