Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 56, 68, 76 кг-ны жингийн барилдаанаар эхэллээ.
55 кг-ын жинд хагас шигшээд шалгараад буй “Алдар” спорт хорооны тамирчин спортын мастер Чинболдын Отгонтуяа U23 насны ДАШТ-ий хошой хүрэл медальт эзэн орны Марина Седневатай хүч үзэж 10:0-ээр ялж шигшээд шалгарлаа.
Ийнхүү манай бөх орой 20:00 цагаас алтан медалийн төлөө "Токио-2020" олимпийн мөнгө, ДАШТ-ий хос хүрэл медальтай БНХАУ-ын Пан Кианутай барилдана.