Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны тавдугаар тойргийн барилдааны гурав дахь өдөр Завхан, Булган аймгийн багууд барилдсанаас Булган аймгийн баг  14:11-ээр-оор ялж, таван тойргийн дараах байдлаар тав дахь ялалт авлаа. 

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/,  улсын начин Х.Цогтгэрэл /2/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /3/ улсын начин Э.Сумъяабат/3/, улсын начин БТүвшинтөгс /1/ нийт  14 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /1/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ, /2/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/, улсын начин Б.Чимэдвандан /3/, аймгийн харцага Г.Анхбаяр /1/ нийт  11 даваа авсан юм. 

Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин, Б.Адъяахүү нар ажиллав. Өнөөдөр 20:00 цагаас Баян-Өлгий, Завхан аймгийн багууд барилдана. 

Таны сурталчилгаа