“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өчигдөр эхэллээ. 55 кг-ын жинд энэ жилийн улсын аварга, өнгөрсөн жилийн МБАТС-ын наадмын аварга “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Чинболдын Отгонтуяа мөнгөн медаль хүртэв. Азийн аваргад анх удаа зодоглосон, Дорноговь аймгийн уугуул 22 настай түүний хувьд үдээс өмнө нь Вьетнам, Казахстаны бөхчүүдийн ялсан бөгөөд шигшээ барилдаанд “Токио-2020” олимпийн мөнгө, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Пан Чянь Юйд 2:6-гаар ялагдсан. Манай бөх финалд өрсөлдөгчөөсөө айж бэргэлгүй зоримог дайчин барилдсан ч аргагүй туршлага дутаж ялагдлаа.