Цаг үеийн мэдээ

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаан эхэлсэн.

Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хагас шигшээд Японы “ялагдашгүй” Акари Фүжинамитай хүч үзлээ. Манай бөх өнгөрсөн хоёрдугаар сард “Загреб Опен” тэмцээний финалд түүнд дийлдэж байсан бөгөөд Аламтыд даагаа нэхэх барилдаанд оноогоор цэвэр (0:10) ялагдав.

Б.Болортуяа манай цагаар 20:00 цагт Тайваний Мен Суан Циетэй хүрэл медалийн төлөө барилдана.

Таны сурталчилгаа