Цаг үеийн мэдээ

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаан болж байна.

62 кг-ын жинд 2017 оны дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон хагас шигшээд өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Луо Шяо-Жюаныг 7:3-аар ялав.

Тивийн аваргадаа гурав дахиа финалдаж буй П.Орхон гавьяат алтан медалийн төлөө “Токио-2020” олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай барилдана.

Таны сурталчилгаа