Цаг үеийн мэдээ

“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаан эхэлсэн.

72 кг-ын жинд ОУХМ Энх-Амарын Даваанасан Астанагийн дэвжээнд хагас шигшээд 2021, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт эзэн орны шилдгүүдийн нэг Жамила Бакбергеноватай хүч үзэж цэвэр ялагдлаа. Ингэснээр түүний хувьд хүрэл медалийн төлөө Тайваний Пэн Цен Хунтэй барилдахаар болсон.

Ийнхүү өнөөдөр барилдсан манай эмэгтэй таван бөхөөс дөрөв нь орой медалийн төлөө барилдана.

Таны сурталчилгаа