“Токио-2020” олимпийн наадам, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа Астанагийн дэвжээнд Монголын эмэгтэй бөхчүүдээс хоёр дахь медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд 2021 оны Азийн дэд аварга Тайваний Мэн Шуан Сиг 10:0-ээр ялсан.
Б.Болортуяа гавьяат насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа зодоглож анхны медалиа зүүв.