Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд "Степп Арена"-д ONE championship холбооны "Road to ONE-Mongolia" холимог тулааны тэмцээн болсон билээ. Энэхүү тэмцээнд “Шандас ММА” клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил ялагчаар тодорч “ONE championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхээр шагнагдсан. Тэгвэл Б.Энх-Оргил дэлхийн холимог тулааны “ОNE Championship” холбооны октагонд өрсөлдөх болж түүний анхны тулааны тов гарав. 

Тэрбээр дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Тайландын нийслэл Бангкокын алдарт “Лумпини стадиум”-д болох “ONE Fight Night-9” арга хэмжээнд Филиппиний тамирчин Адонис Севилленотой тулалдана.

Таны сурталчилгаа