“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээнийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өнөөдөр 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга эхлээд хийлж шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, U23 болон насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр ялав. Тэрбээр хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловтой барилдана.