“Астана-2023” Азийн аварга шалгаруулах тэмцээнийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөл өнөөдөр 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
“Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар хагас шигшээд өнгөрсөн жил Улаанбаатарын Азийн аваргад хүрэл медаль хүртэж байсан Кыргызстаны Алмаз Сманбековт 6:8-аар ялагдав.
Түүний хувьд орой 20:00 цагаас хүрэл медалийн төлөө 2022 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Рахат Калжантай барилдана.