Цаг үеийн мэдээ

“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга Астанагийн Азийн АШТ-ий 65 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр үдээс өмнө нь эхлээд гоц мөргөж шөвгийн наймд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялсан. 

Харин алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн болон Азийн аварга, бөхийн орон Ираны залуу од Рахман Амузадтай анх удаа таарч барилдан 1:3-аар ялагдлаа. 

Таны сурталчилгаа