Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны хоёр дахь өдөр Булган, Төв аймгийн багууд барилдсанаас Булган аймгийн баг 15:10-аар ялж, зургаан тойргийн дараах байдлаар зургаа дахь ялалтаа авлаа.
Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /3/, улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат/4/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт 15 даваа авсан бол Төв аймгийн багт улсын харцага Ө.Даваабаатар /1/, улсын начин Г.Ганжад /1/, улсын начин Д.Хүдэрбулга /5/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /1/, аймгийн арслан Н.Дашдаваа /1/, нийт 10 даваа авсан юм.
Өнөөдөр 15:00 цагаас Өвөрхангай, Баянхонгор, 20:00 цагаас Архангай, Увс аймгийн багууд барилдана.