Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, "Жакарта-2018" Азийн наадмын аварга, Азийн хошой алтан медальт, гавьяат тамирчин "Чингис хаан" Эрдэнэбатын Цэндбаатар (5-0, 3 КО) мэргэжлийн боксын ээлжит нэг тулаанаа дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотын "Sony Hall"-д хийхээр болоод байгаа билээ. Супер өдөн жинд түүний өрсөлдөгч нь "Динамит" хочит Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадо (20-9-6, 7 КО). Тэдний тулаан нийт 8 раунд үргэлжилнэ. 

Цэндээ хамгийн сүүлд хоёрдугаар сарын 23-нд "Sony Hall"-д Никарагуагийн Жованни Гутьеррестэй хийж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан.

Таны сурталчилгаа