“Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга Юсуп Батырмурзаевыг ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо авчирсан.
Түүнчлэн 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан бол М.Лхагвагэрэл ийнхүү 22 жилийн дараа Азийн аваргад түрүүлэв.