Олимпын төрөлт таеквондогийн спортоор тив, дэлхийд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурьсгах шилдэг тамирчдаа Монголын таеквондогийн холбооны Дэд Ерөнхийлөгч ОУХМ П.Батхүү хувийн зүгээс урамшуулахаар болжээ.
“Баку 2023” насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг дараах байдлаар урамшуулна.
Алтан медаль: 100 сая төгрөг
Мөнгөн медаль: 80 сая төгрөг
Хүрэл медаль: 50 сая төгрөг
"Ханжоу 2023" Азийн наадамд медаль хүртсэн тамирчдыг
Алтан медаль: 50 сая төгрөг
Мөнгөн медаль: 30 сая төгрөг
Хүрэл медаль: 20 сая төгрөгөөр тус тус урамшуулах юм байна.