Казахстан улсын Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-14-ний өдрүүдэд болж өнгөрлөө.
Манай улс чөлөөт бөхийн төрөлд Астанагийн дэвжээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаа илгээснээс 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Монголын эрэгтэй бөхчүүд 120 оноогоор багийн дүнгээр 4-т, эмэгтэй баг 117 оноогоор 6 дугаарт байрт оров.
Азийн АШТ-ий медальтнууд:
125 кг жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл - алтан медаль
65 кг жинд Төмөр-Очирын Тулга - мөнгөн медаль
62 кг жинд Пүрэвдоржийн Орхон - мөнгөн медаль
55 кг жинд Чинболын Отгонтуяа - мөнгөн медаль
61кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга - хүрэл медаль
74 кг жинд Олонбаярын Сүлдхүү - хүрэл медаль
92 кг жинд Ганбаатарын Ганхуяг -хүрэл медаль
53 кг жинд Бат-Очирын Болортуяа - хүрэл медаль
72 кг жинд Энх-Амарын Даваанасан - хүрэл медаль