Маргааш /2023.04.18/ баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга ГАМШГИЙН хэмжээнд хүрэх тул УЦУОШГ-аас сэрэмжлүүлэх мэдээлэл хийж байна.
Тодруулбал, 2023оны дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн нутгаар хүчтэй салхины аюултай үзэгдэл, 18-ний өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр хүчтэй салхи шороон шуурганы гамшигт үзэгдэл үзэгдэнэ.
Маргааш өдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурна.
Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсгээр, маргааш өдөр Завхан, Архангайн нутаг, Баян-өлгийн хойд, Ховдын өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Мөн өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр ихэнх нутгаар, 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.