Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" арга хамжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо. "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Team Tunga" баг, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийлээ.
Манай улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ. Б.Энх-Оргил нь "One championship" холбоотой зургаан тоглолтын 100 мянган долларын гэрээ байгуулжээ.