Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Вьетнамын Вин-Вук хотод эхэллээ. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб эхний тоглолтоо БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа" багтай эхний тоглолтоо хийсэн. "Vinh Phuc Gymnasium"-д болсон тус тоглолтод манай бүсгүйчүүд урд хөршийн хүчирхэг багт 0:3 (15:25, 13:25, 9:25)-аар хожигдсон. Манай эмэгтэй баг маань өнөөдөр Казахстаны "Алтай" клубтэй хэсгийн хоёр тоглолтоо хийнэ.