С. Зориг агсны нэрэмжит өндөр чансаатай шатрын тэмцээн 4-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд Монгени цогцолбор сургуулийн байранд зохион байгуулагдаж байна.
Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээнийг Монголын Ардчилсан Холбоо , Шатрын Холбоо хамтран зохион байгуулж байна.
Монгол улсын хэмжээнд Олон улсын их мастер цолтон 15 төрөн гарснаас өнөөдрийн тэмцээнд 10, Буриад улсаас 1 их мастер оролцож байгаагаараа онцлогтой.
29 клуб, 7 албан байгууллага, 21 аймаг 9 дүүргийн тамирчдаас гадна Монголын ардчилсан холбооны салбар зөвлөлийн шатарчид, ОХУ-ын Буриад улсын 11, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны 5 тамирчин тус тус оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Шагналын сан, цар хүрээ, зохион байгуулалтаараа Улсын аварга шалгаруулах тэмцээнтэй дүйцэх оюуны спортын наадам ирэх жил ч уламжлагдан зохиогдох юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН: https://chess-results.com/fed.aspx?lan=1&fed=MGL