Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөөдөр өглөө (IV.28) АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall"-д Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой WBC, NABF Junior Super Featherweight жингийн аваргын бүсний төлөө тулалдав. 

11 кг хасч жиндээ орсон Э.Цэндбаатар хашир туршлагатай мексик өрсөлдөгчтэйгөө VIII үе тулалдаж шүүгчийн саналаар мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтаа байгуулж аваргын бүсээ гардлаа.

Таны сурталчилгаа