Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод боллоо. Манай улсаас Монголын пара жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос хоёр алтан медаль хүртсэн баяртай мэдээ дуулгалаа. Эрэгтэйчүүдийн “J1” ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат, эмэгтэйчүүдийн “J1” ангиллын -70 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа нар алтан медаль хүртлээ.