Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн "Байгаль Опен" олон улсын тэмцээн өчигдөр Улаан-Үд хотод эхэллээ. 25 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Азербайжан, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Македон, Марокко, Молдав, Монгол, Тажикистан, Турк, БНСУ, ОХУ гэсэн 14 орны 228 бөх эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж байна.

Өчигдөр бүх жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж манай улсаас 61 кг-ын жинд ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга, 74 кг-д спортын мастер Батсүхийн Батбаяр, 86 кг-д ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, 92 кг-д ОУХМ Ганбаатарын Ганхуяг нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.

Таны сурталчилгаа