“Байгаль Опен” тэмцээний 74 кг-ын жинд Монголын хоёр тамирчин мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Батсүхийн Батбаяр олон улсын тэмцээний эхний медалиа зүүсэн бөгөөд шигшээ барилдаанд Беларусын бөх Азамат Нуриковт 0:10-аар ялагдсан.
ОУХМ Олонбаярын Сүлдхүү хүрэл медалийн үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Красноярскийн Семен Терещенког 5:1-ээр ялж шагналын тавцанд зогсов.