Цаг үеийн мэдээ

1200 тамирчин өрсөлдсөн олимпын таеквондогийн "Эв нэгдэл цом-2023" олон хотын нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа.

Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Олимпын таеквондогийн "Эв нэгдэл цом-2023" олон хотын нээлттэй тэмцээнд 41 байгууллагын 1200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Сарын өмнө Арслан Таеквондо Клуб-ын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Ирээдүйн одод-2023" тэмцээнд таеквондогийн тулаан, хурдан өшиглөлтийн төрлөөр нийт 1400 тамирчин өрсөлдсөн нь Монголын спортын түүхэнд нэгэн шинэ рекорд болон тэмдэглэгдэж байлаа. 

Тэгвэл энэ удаагийн "Эв нэгдэл цом-2023" тэмцээнд таеквондогийн дан тулаан төрлөөр 1200 тамирчин оролцсон нь бас нэгэн шинэ рекорд болсон юм. 

Багийн дүнгээр: /Хар бүсний ангилалд/

Тэргүүн байранд: "Эхлэл" клуб Ehlel taekwondo club 

Дэд байранд: "Спортын төв сургууль" 

Гутгаар байранд: Өвөрхангай аймгийн "Шонхор" клуб

Багийн дүнгээр: /В ангилалд/

Тэргүүн байранд:  Билгүүн Сүлд Таеквондо клуб

Дэд байранд:  ЧОНОС таеквондо клуб

Гутгаар байранд: Tornado Kick Taekwondo Club

Багийн дүнгээр: /С ангилалд/

Тэргүүн байранд: Билгүүн Сүлд Таеквондо клуб

Дэд байранд: Tigers Olympic Taekwondo Club

Гутгаар байранд: Temuujin Taekwondo Club тус тус шалгарлаа. 

Шилдэг дасгалжуулагч: Билгүүн Сүлд клубын дасгалжуулагч О.Энхбилгүүн

Шилдэг шүүгч: Улсын шүүгч Н.Удвал

Шилдэг эрэгтэй тамирчин: У.Бодь-Эрдэнэ /УБ-хүчит шонхор клуб/

Шилдэг эмэгтэй тамирчин: А.Энхжаргал /Эв нэгдэл клуб/

Таны сурталчилгаа