ОХУ-ын Сахалин арлын Невельск хотод “Горняк-1” чөлөөт бөхийн өсвөр үеийн цомын төлөөх тэмцээн боллоо. Тус тэмцээнд чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай нийслэлийн 73 дугаар сургуулийн багш Ж.Дандарын удирдлага дор өсвөрийн 10 тамирчин эх оролцож 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. 60 кг-ын жинд аваргалсан “Төгс” дэвжээний тамирчин А.Даваадорж шилдэг техниктэй бөхийн шагналаар шагнагдав. Энэхүү тэмцээний үеэр дэлхийн аварга Ирбек Фарниев, Заурбек Сохиев, ЕАШТ-ий хошой хүрэл медальт Вадим Лалиев гээд хойд осетийн алдартай бөхчүүд мастер класс сургалтыг зохион байгууллаа..
Медаль хүртсэн тамирчид:
1. А.Даваадорж (Төгс дэвжээ) - 60 кг
1. Б.Амгалан (73 дугаар сургууль) - 110 кг
2. Ч.Нямжав (Орхон, Ирээдүйн одод) - 80 кг
2. Т.Лхагвадорж (73 дугаар сургууль) - 110 кг
3. Б.Билгүүнтөгөлдөр (73 дугаар сургууль) - 55 кг
3. А.Балжинням (73 дугаар сургууль) - 92 кг