“Ташкент-2023” ДАШТ-ий 60 кг-ын жинд “Кёльн-2022” Дэлхийн цом, "Улаанбаатар-2019" залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Тэгшжаргалын Энхтөр эхний тулаанаа хийв. Түүний өрсөлдөгч нь Палестиний Анас Слейман Рихаб байв.
Т.Энхтөр нөгөөдөр шилдэг 32-т энэ жингийн чансааны тэргүүн боксчин, 2021 Белградын ДАШТ-ий хүрэл медальт Доминиканы Алекс Ла Де Крузтай тулалдана.