Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкентад эхэлсэн. Монголын боксчдын салхийг 57 кг-ын жинд Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын аварга ОУХМ Хархүүгийн Энх-Амар хагалж Туркийн Батухан Читфкид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.