Дохагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, Бавуудоржийн Баасанхүү нар хоёр дахь ялалтаа авч шөвгийн 16 руу оров.
Г.Наранцэцэг Австрийн Катарина Танзерийг хоёр вазаригаар, Б.Баасанхүү Бурундигийн Сигнлдин Каньямунезаг өчих мэхээр цэвэр яллаа.