Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан О.Баярхүү, Э.Даваажаргал, Д.Төрболд, Э.Ууганбаяр, Д.Цэвэлсодном, Д.Тангад, О.Наранбаатар, Э.Мөнхбаатар, Н.Өсөхбаяр, Ө.Сүхбат, Б.Баянмөнх нараар магнайнуулсан 256 бөх барилдав.
Барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн хурц арслан Э.Даваажаргал, аймгийн арслан Б.Гончигтавхай, дунд шөвөгт аймгийн хурц арслан Д.Цэвэлсодном, аймгийн арслан Х.Энхчулуун, Д.Ням-Очир, аймгийн заан Д.Пүрэвдорж нар шалгарлаа.