БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Ганзоригийн Ануужин гурван өргөлтөөрөө алтан медалийн эзэн боллоо.
Тэрбээр огцмоор 93, түлхэлттэй өргөлтөөр 118, нийлбэрээр 211 кг өргөснөөр Монголын хүндийн өргөлтийн тамирчдаас Азийн аварга болсон хоёр дахь тамирчин болж байна.