“Доха-2023” жюүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Манай улсаас 4 жүдоч барилдах бөгөөд ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр 66 кг-ын жинд салхийг хагалж Мароккогийн Абдеррахман Боушитаг даралтаар цэвэр ялав.
Тэрбээр дараагийн даваанд Латвийн Антони Де Ангелис, Анголын Педро Эдмилсон нарын ялсантай барилдана.