"Ташкент-2022" ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа бататгаж "Доха 2023" Жюүдо бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр БНСУ-ын 20 настай жүдоч Хүх Мимитэй барилдан торгуулиар ялж дахин шагналын тавцанд зогссон.