Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ес дэх өдөр монголын гурван тамирчин тулалдлаа.
Тэднээс -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Арменийн боксчин Гурген Мадояныг 4:3 харьцаагаар илүүрхэж шөвгийн наймд шалгарлаа.
Б.Мишээлт шөвгийн наймд хүрэл медалийн төлөө Венесуэлийн Кристианн Паласиотой өнөөдөр 21:00 цагаас улаан булангаас тулалдана. Мөн энэ өдөр ОУХМ Б.Чинзориг -63.5 кг жингийн хүрэл медалийн төлөө Кубын боксчин Хорхе Алварез Эстрада Лазаротой 18:00 цагаас тулалдана.