Цаг үеийн мэдээ

 МИАТ компаниас хүүхдэд зориулсан урамшуулалт нислэгтэй холбоотой мэдээлэлдээ холбогдуулан дараах тайлбар мэдэгдэл гаргасан байна. 

Мэдэгдэлд: 

Нийгмийн хариуцлагын хүрээнд МИАТ ТӨХК Эх үрсийн баяр, сурагчдын амралтыг тохиолдуулан Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар, Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар, Улаанбаатар – Гуанжоу-Улаанбаатар чиглэлд хөнгөлөлт зарласан билээ. Хүүхэд багачууддаа зориулан гаргасан тус урамшуулалтай холбоотой манай Мэдээлэл лавлагаа, тийз захиалгын 11-333-999 дугаарын ачаалал нэмэгдсэний улмаас үйлчлүүлэгчдэдээ чирэгдэл учруулсанд Та бүхнээс хүлцэл өчиж байна.

МИАТ ТӨХК 2023 оын 6 дугаар сараас эхлэн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Хонконг болон Бээжингийн чиглэлдээ нислэгийн дамтамжаа 7 хоногийн 7 болгон нэмэгдүүлж, зорчигч үйлчлүүлэгчиддээ урамшуулалтай үнэ санал болгон ажиллаж байна. 

Олон нийтэд түгээд байгаа гэр бүлийн урамшууллын талаарх буруу ташаа ойлголтод залруулга хийж байгаа бөгөөд аливаа нэгэн ялгаварлан гадуурхах нөхцөл тавигдаагүй болно. Тус урамшуулалд хамрагдах 0-16 насны хүүхэдтэй хамт зорчих аль нэг асран хамгаалагчид эрх бүхий “асран хамгаалагч” гэх баримт бичгийг үндэслэл болгож байгааг үүгээр мэдэгдье.  

Тус урамшууллын хүрээнд асран хамгаалагчийн хамт зорчиж буй 0-16 насны хүүхэд багачууддаа зөвхөн нисэх буудлын татвар хураамжаа төлөн аялах боломжийг олгож байгаа юм. 

Жич: Гэр бүл/Асран хамгаалагчийн тодорхойлолтод: 

• Итгэмжлэл шаардлагатай асран хамгаалагч: Итгэмжлэл болон хамаарал бүхий баримт бичгийг үндэслэл болгоно. Хамаарал бүхий баримт бичигт төрөл садангийн лавлагаа болон шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг орно. 

• Итгэмжлэл шаардлагагүй асран хамгаалагч (аав эсвэл ээж, хоёулаа): Хамаарал бүхий гэх баримт бичгийг үндэслэл болгоно. Хамаарал бүхий гэх баримт бичигт төрсний гэрчилгээ орно.

Таны сурталчилгаа