Цаг үеийн мэдээ

Жавзандамба хутагт төвийнхөн Монголын Бурханы шашны тэргүүн, Шашны залуу наран, насан төгөлдөр, эх дэлхийд ихэр мэндэлсэн, тунамал жаахан Богд хутагтдаа төвийнхөө 7-р элсэлтийн оройн ангийн оюутан Хүдэрчулууны адуун сүргээс хоёр гүүний хоёр унага сэтэрлэж, Хүүхдийн баярын бэлэг өргөж байна. 

Туулай жилд заларсан тунамал жаахан Богд хутагтдаа, хамт төрсөн ихэр дүүд нь, Монголын бүх энхрий хөөрхөн хүүхдүүдэд Хүүхдийн баярын мэнд хүргээд, үргэлжид нас буян төгөлдөр, цог жавхлан төгс, оюун билэг хурц, сэтгэл зүрх ариун, эрдэм номтой, ээж аавдаа ачлалтай, эх орондоо эзэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв.

Ийнхүү Жавзандамба хутагт төвийн удирдлага, лам багш нар, 1-ээс 7 хүртэлх ангийн  Буддын оройн курсын оюутнууд, төвийн сургалтуудад  суралцагчид, өглөгийн эздүүдийнхээ хамт тунамал дүртэй жаахан Богд хутагтынхаа өлмий нь бат, лагшин нь  тунгалаг, үйлс нь алтан нарны цацраг арван зүгийн оронд түгэн дэлгэрч, амьтан бүхнийг судар, тарни хосолсон их хөлгөний дээдийн номоор үргэлжид цэнгүүлэн зохиох болтугай хэмээн ерөөл тавин хоёр хөөрхөн унаганы амийг дархлан буянд шамдвай. 

ЖАВЗАНДА БА ХУТАГТ ТӨВ

Таны сурталчилгаа