Говь гурван сайхан уулын "Их тахилгат хайрхан" тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 06 дугаар сарын 15-ны өдөр болно.
Алтайн нурууны төгсөл, ноён оргил Зүүн сайхан уулын "ХОШУУ ОВОО" хайрхныг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 оноос Төрийн тахилгат хайрхан болгон, тахиж ирсэн уламжлалтай.
5 жил тутамд тахилгат хайрхны тэнгэрийг тайх ёслол болдог бөгөөд энэ жил 06 дугаар сарын 15-ны өдөр товлогдлоо.
Говь гурван сайхан уулын "их тахилгат хайрхан" тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын хөтөлбөрийг танилцуулж байна.