Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр хуралдлаа.
Хурлын эхэнд Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга хурандаа Г.Ялалт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бүртгэлийн дэд хороо, хэмжилт хийх ажлын хэсэг, зохион байгуулах ажлын хэсэг, даамал, дэд даамал томилох тогтоолыг танилцуулсан бол үргэлжлүүлэн тус салбар хорооны орлогч дарга бэлтгэл бригадын генерал Б.Ганбаатар гишүүдийн ажил, үүргийн хуваарийг мөн танилцууллаа.