Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Говьсүмбэр аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 07 сарын 06-ны өдөр төрт ёсны уламжлал, түүх соёлын гайхамшигийг харуулсан найруулга бүхий өргөн дэлгэр боллоо.
Баяр наадмын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл мэндчилгээ дэвшүүллээ.
Говьсүмбэр аймгийн Үндэсний их баяр наадмын зүлэг ногоон дэвжээ цэнгэлдэх хүрээлэнд өвөг дээдсийн минь сүлд хийморь, сүр хүчийг оршоож, мөнхөд мандан бадарч байхын ерөөлтэй ган тулгандаа галаа бадраалаа.