Цаг үеийн мэдээ

Монгол Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажилласан дараах албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа.

- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг, 

- Алтан гадас одонгоор Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын шинжээч Ц.Батжаргал, 

- Хөдөлмөрийн хүндэт мeдалиар Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Мөнхбат, Сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Үүрцайх, Хэвлэл мэдээллийн ажилтан Х.Сэргэлэнбат, Хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлтийн газрын Мэргэжилтэн П.Шинэцэцэг, Хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Солонго, Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын Ахлах мэргэжилтэн Х.Оюунбилэг, Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын Ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэхүү, Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого төлөвлөлтийн газрын Мэргэжилтэн С.Алтангэрэл нарыг тус тус шагналаа. 

Шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл нар гардуулан халуун баяр хүргэв.

 

Таны сурталчилгаа